Custom Search

Sunday, August 9, 2009

G.I.Joe - The Rise of Cobra


G.I Joe: A Real American Hero хэмээх цэрэг армийн сэдэвтэй адал явдалт дvрслэл бvхий цуврал тоглоомоос сэдэвлэн бvтээгдсэн дэлгэцийн бvтээл болох "G.I. Joe: The Rise of Cobra" vйл явдалт уран сайхны кино нь энэ сарын 7-ны єдєр нээлтээ хийсэн юм. Paramount Pictures кино компаний бvтээл энэхvv киноны дvрvvд нь тоглоомын янз бvрийн дvрvvд дээр суурилсан юм байна.

Киноны үйл явдалд: Дэлхийг эмх замбараагvй байдал руу татан оруулахаар оролдож байгаа Destro гэгчээр удирдуулсан завхарсан армийнхан болон нууцлаг Cobra байгууллагийнхны заналхийллийн эсрэг G.I. Joe хэмээх тэргvvний баг хамгийн сvvлийн шинэ vеийн тагнуул, цэргийн зэр зэвсэгтэйгээр тэмцэх болно.

Мөн энэхүү киноны promotion тун сонирхолтой болж өнгөрсөн байна.
Хатан хааны усан цэргийнхэний тусламжтайгаар жүжигчид Thames арал дээр жижиг мотор завиар ирсэн нь адал явдалт киноны адал явдалт танилцуулга гэмээр байлаа.Одууд Хатан хааны онгоцоор ирснийхээ дараа сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцжээ.

За тэгээд киногоо татаад үзээрэй.

Мэдээллийн эх сурвалжийг www.xopom.com оос

Татаж авах
Цааш унших - G.I.Joe - The Rise of Cobra

Friday, August 7, 2009


Америк хөлбөмбөг монголд түгээмэл болоогүйч NFL - ийн шилдэг унaгалтуудыг хүргэж байна.
Үнэхээр ширүүн спорт шүү!











Цааш унших -

Thursday, August 6, 2009

Funny People



Universal Pictures-ээс гаргасан инээдмийн төрлийн "Funny People" киног хүргэж байна.Энэхүү кино гарсан эхний 7 хоногтоо буюу энэ 7-н хоногт 22,657,780 америк долларын ашиг олж Boxoffice-ийн жагсаалтад эхний байранд орж ирсэн байна.Мөн энэхүү кино нь дэлхий дахинаа нийт 3007 кино театруудаар гарч үзэгчидэд хүрч байгаа юм байна.
За ингээд олон зүйл нуршилгүй киногоо татаж аваад үзээрэй.Бас сэтгэгдлээ үлдээхээ бүү мартаарай.


Татаж авах

Татаж авах линкэн дээр дарсны дараа Click here to file Save as... дээр дараад татаж авна
Цааш унших - Funny People

Энэ удаа hiphop сонсдог залуусдаа дээр үеийн хамтлаг болох "A tribe called quest " - ийн can I kick it ? хэмээх бүх цаг үеийн шилдэг 100 rap дуунд багтсан энэ дууг татаж авахаар тавилаа.
Цааш унших -

Tuesday, August 4, 2009

Billboard-ийн шилдэг 10 дуу (Татаж авахаар)



Дуу хөгжим сонирхогч залуус та бүхэндээ зориулж billboard-ийн шилдэг 10 дууг 8-р сарын 4-ны байдлаар танилцуулж байна.Энэ байдлаар чартад маань нилээд хэдэн өөрчлөлтүүд гарчээ. Хэрэв таалагддаг дуу чинь байвал татаж аваарай. Мөн сэтгэгдэл үлдээхээ мартваа!

1.The Black Eyed Peas - I Gotta Feeling



The Black Eyed Peas-н THE END цомогт багтсан I Gotta Feeling дуу нь Billboard-д тэргүүлж байгаа төдийгүй iTunes chart-г алт хэдийнээ тэргүүлээд эхэлжээ. Үргэлж шинэ хит уран бүтээлүүдээр үзэгч фенүүдээ шагнаж байдаг энэ хамтлагийг сонсохгүй байхын аргагүй. Мөн энэхүү дуу нь Billboard-д 7 дахь 7 хоногтоо өрсөлдөж байгаа юм байна.


2.Drake - Best I Ever Had



Канадын раппер Drake-ийн 3 дахь альбюм болох So Far Gone багтсан хамгийн анхны сингл нь жагсаалтын дээгүүр байранд энэ долоо хоногт жагссан байна. Энэхүү дуу нь хэд хэдэн римикс хувилбартай бөгөөд үзэгч фенүүдийнх нь хувьд шилдэг бүтээлүүдийнх нь нэг билээ.Нийтдээ 12 долоон хоног өрсөлдөж байна.

Татаж авах


3.Keri Hilson Featuring Kanye West & Ne-Yo - Knock You Down



Keri Hilson-ы “In a Perfect World....” нэртэй дебют альбюмын 4 дахь сингл болон гарсан Knock You Down нэртэй дуугаа раппер Kanye West & Ne-Yo нартай хамтран дуулсан байна. Видео клип нь альбюм нээлтээ хийхээс нэг хоногийн өмнө буюу 2009 оны 3-р сарын 23нд цацагдаж эхэлж байжээ.

Татаж авах

4.Taylor Swift - You belong with me


Billboard-ийн 9-р байранд явж байгаа залуухан дуучин Taylor Swift-ийн Feartless цомогийнх нь You Belong with me дууны видео клипийг дуутай нь хамт оруулж байсан билээ.Энэ дуу нь өнгөрсөн 7 хоногт Billboard-ийн жагсаалтын 11-р байранд байсан бөгөөд энэ удаад 2 байр урагшилж 9-р байранд орсон байна.Энэхүү дуу нь Billboard-ийн жагсаалтад нийтдээ 14 долоон хоног өрсөлдөж байгаа юм.Мөн сонирхуулж хэлэхэд Taylor Swift дэлхийн хамгийн сайхан 100 эмэгтэйчүүдийн жагсаалтад нилээн дээгүүр байрт байгаа юм байна.


5.Kings Of Leon - Use Somebody

Alternative чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Kings Of Leon хамтлагийн Use Somebody дуу чартын 5-р байранд орж ирсэн байна.Өнгөрсөн 7 хоногт 11-р байранд байсан энэхүү дуу энэ 7 хоногт ийнхүү 5-р байр хүртэл дээшилжээ.Нийтдээ 26-н 7-н хоног өрсөлдөж байгаа энэхүү дууг цаашдаа хэрхэн явахыг харж сууя.


6.Sean Kingston - Fire Burning



Sean Kingston хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Kisean Anderson (1990 оны 2-р сарын 3нд төрсөн) дуучны 2007 онд гаргасан Beatuful Girl дуу Англи, АНУ, Канад, Герман гэх мэт маш олон орны чартуудыг тэргүүлж байсан билээ. Харин энэ одоо Fire burning хэмээх дуугаараа жагсаалтад өрсөлдөж байна.

Татаж авах

7.The Black Eyed Peas - Boom Boom Pow



Лос Анжелосаас гаралтай Америкийн хип хоп хамтлаг The Black Eyed Peas-ийн Boom Boom Pow нэртэй дуу нь жагсаалтыг тэргүүлсээр байна. Өнгөрсөн долоо хоногт мөн л тэргүүн байранд байсан. Нийтдээ 15 7 хоног чартад өрсөлдөж байгаа аж. Хамгийн сүүлд 2009 оны 6 сарын 9нд END ("The Energy Never Dies") нэртэй альбюмаа гаргасан байна.


8.Lady Gaga - LoveGame



2008 онд гаргасан The Fame нэртэй альбюмийн дижитал сингл болох Lovegame дуу нь дуучин бүсгүйн стил имиж өнгө төрхийг гайхалтай илэрхийлж чадсан олон дуунуудынх нь нэг нь болж чадсан. Видео клипний хувьд өвөрмөц бүжиг дэглэлт, хурц өнгөөр мөн л ялгарч чаджээ.

Татаж авах

9.Katy Perry - Waking Up In Vegas



Од болон гялалзаж байгаа залуухан дуучин Katy Perry-ийн Waking Up In Vegas дуу энэ удаа 1 байр дээшилж чартын 10-р байранд орж ирлээ.Энэхүү дуу Billboard-ийн чартад нийтдээ 13 дахь 7 хоногтоо өрсөлдөж байгаа юм.


10.Jordan Sparks - Battle Field

Америкийн Нэгдсэн Улсын телевизийн цуврал нэвтрүүлгийн нэг болох 'American Idol'-ийн ялагч болох Jordan Sparks - ийн Battle Field дуу нь чартын 10-р байранд орж иржээ.Өнгөрсөн 7 хоногт уг дуу нь 25-р байранд байсан ба энэ 7 хоногт суга үсрэн ийнхүү шилдэг 10-т орж ирлээ.Нийтдээ 11 7 хоног энэхүү дуу нь чартад өрсөлдөж байгаа юм байна.


Цааш унших - Billboard-ийн шилдэг 10 дуу (Татаж авахаар)