Custom Search

Tuesday, June 30, 2009

Box office top 10

За ингээд дэлхийн кино сонирхогчдыг шуугиулж , гайхуулж , алмайруулж байгаа шилдэг кинонуудын жагсаалтыг хүргэж байна.Гэхдээ Transformers : Revenge Of The Fallen гайхалтай кино байна лээ.
Мөн энэхүү кино нь анх 2007 онд гарсан Transformers хэмээх кино урлагийн гайхамшигт бvтээл дэлхийн сая сая vзэгчдийн хvртээл болж тухайн vедээ ихээхэн шуугиан тарьж байсныг санаж байгаа байх. Тэрхvv киноны vргэлжлэл буюу 2-р ангийг "Transformers: Revenge of the Fallen" нэртэйгээр Michael Bay ба Steven Spielberg нар найруулан гаргажээ. За ингээд 6 сарын 30 ны байдлаар байгаа Boxoffice - ийн шилдэг киноны жагсаалтыг сонирхуулж байна.
Жагсаалтын :

1.Transformers: Revenge of the fallen
7 хоногт $108,966,308
Нийт $200,077,255



2.The Proposal
7 хоногт $18,578,541
Нийт $69,162,471



3.The Hangover
7 хоногт $17,022,166
Нийт $183,054,267



4.Up
7 хоногт $13,061,737
Нийт $250,234,554



5.My sister's keeper
7 хоногт $12,442,212
Нийт $12,442,212



6.Year one
7 хоногт $6,022,444
Нийт $32,529,560



7.The taking of Pelham 123
7 хоногт $5,451,107
Нийт $53,456,827



8.Star Trek
7 хоногт $3,711,968
Нийт $246,331,182



9.Night at the Museum: Battle of the Smithsonian
7 хоногт $3,643,522
Нийт $163,391,192



10.Away We Go
7 хоногт $1,709,313
Нийт $4,088,390
Цааш унших - Box office top 10

Kobe Bryant Only one mix 3


Сагсан бөмбөг сонирхогч залууус та бүхэндээ өөрийн хийсэн mix-ийг хүргэж байна.Сагсан бөмбөгчин Kobe Bean Bryant нь 1978 оны наймдугаар сарын 23-нд Америкт төржээ. Тэрбээр 1,98 см өндөр, 93 кг жинтэй юм.Саяхан тэрээр NBA-гийн аваргын цолыг хүртээд удаагүй байна.Үндэсний сагсан бөмбөгийн холбоо NBA-гийн 2008-2009 оны улиралын аваргын төлөө тунан үлдсэн “Лос-Анжлелс Лейкерс”, “Орландо Мэжик” багуудын цуврал тав дахь тоглолт өчигдөр “Орландо”-гийн “Amway Arena” ордонд болж, 17461 үзэгч үзэж сонирхолоо. Хэрвээ энэ өдөр талбайн эзэн “Орландо”-чууд хожвол цуврал зургаа дахь тоглолт гарах байв.

Харин “Лейкерс” хожсон тохиолдолд цуврал тоглолтыг 4:1-ээр дуусгах байв. Тус тоглолт өчигдөр Монголын цагаар 08.00 цагт эхлэж, 2:32 цаг үргэлжлэхэд “Лейкерс” 99:86-гаар давамгайлж аваргын цом гардлаа. Тэд эхний үед 26:28, хоёрдугаар үед 30:18, гуравдугаар үед 20:15, дөрөвдүгээр үед 23:25 оноо авснаар долоон жилийн дараа 15 дахь түрүүгээ авлаа.

Уг тоглолтод “Лейкерс”-ийн лидер Коби Брайант 30 оноо авч багаа тэргүүлэв. Мөн тэрбээр домогт сагсан бөмбөгч Билл Расселийн нэрэмжит шигшээ тоглолтын үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-ээр тодорлоо. Түүнд энэ өдөр Ламар Одом 17, По Газоль 14, Тревор Ариза 15, Дерик Фишир 13 оноогоор тус хүргэсэн байна.

Харин “Орландо”-гоос Рашард Льюис 18, Хедо Туркоглу, Рафер Алстон, Кортни Ли нар 12 оноо багтаа нэмэрлэжээ. Ямартаа ч тэд NBA-гийн финалд анхны хожлоо авсан. Өмнө нь “Орландо” 1995 онд NBA-гийн финалд үлдэхдээ “Хьюстон”-ы эсрэг нэг ч хожил авч чадалгүй 4:0-оор бут ниргүүлсэн юм. Энэ удаад тэд гурав дахь цувралд хожин түүхэндээ нэгэн шинэ хуудасыг бичсэн.

Харин “Лос-Анжелес Лейкерс” 30 дахь удаагаа NBA-гийн финалд үлдэж, 15 дахь цомоо гардсан нь энэ. Мөн тус багийн ерөнхий дасгалжуулагч Фил Жексон дасгалжуулагчын хувиар арав дахиа түрүүлэн дээд амжилт тогтоов. Тэрбээр “Чикаго”-д зургаа, “Лейкерс”-ийг дөрвөн удаа түрүүлүүлсэн билээ. Мөн тэрбээр тоглогчын хувиар “Нью-Йорк”-т нэгэнтээ аваргалсан удаатай.

Мэдээллийг http://www.cmox.org/


Цааш унших - Kobe Bryant Only one mix 3

Katy Perry Thinking of you


За ингээд анхны мэдээллээ Katy Perry- Thinking of you -аас эхлэж байна. Энэ дуучны хувьд богинохон хугацаанд алдрын тавцанд гарсан билээ. Гэхдээ урьд нь Katy Perry 2000 онд Katy Hudson нэртэй анхныхаа цомгийг гаргасан боловч тэр үедээ амжилт олоогүй талаар болж байсан юм байна. Гэвч 2008 онд гаргасан One Of The Boys хэмээх цомог нь ихээхэн амжилт олон түүнийг алдрын тавцанд маш төвөггүйхэн гаргажээ. Түүний гаргасан синглүүд болох I Kissed A Girl, Hot 'n' Cold, Thinking Of You, Your So Gay хэмээх дуунууд нь дэлхий нийтэд маш их хит болсон юм. Дашрамд хэлэхэд үгийг нь доор байрлууллаа дагаж дуулна биздээ.
Мэдээллийг http://wmusic.blog.banjig.net/

Цааш унших - Katy Perry Thinking of you