
Дуу хөгжим сонирхогч залуус та бүхэндээ зориулж billboard-ийн шилдэг 10 дууг 8-р сарын 4-ны байдлаар танилцуулж байна.Энэ байдлаар чартад маань нилээд хэдэн өөрчлөлтүүд гарчээ. Хэрэв таалагддаг дуу чинь байвал татаж аваарай. Мөн сэтгэгдэл үлдээхээ мартваа!
1.The Black Eyed Peas - I Gotta Feeling
The Black Eyed Peas-н THE END цомогт багтсан I Gotta Feeling дуу нь Billboard-д тэргүүлж байгаа төдийгүй iTunes chart-г алт хэдийнээ тэргүүлээд эхэлжээ. Үргэлж шинэ хит уран бүтээлүүдээр үзэгч фенүүдээ шагнаж байдаг энэ хамтлагийг сонсохгүй байхын аргагүй. Мөн энэхүү дуу нь
Billboard-д 7 дахь 7 хоногтоо өрсөлдөж байгаа юм байна.
2.Drake - Best I Ever Had

Канадын раппер Drake-ийн 3 дахь альбюм болох So Far Gone багтсан хамгийн анхны сингл нь жагсаалтын дээгүүр байранд энэ долоо хоногт жагссан байна. Энэхүү дуу нь хэд хэдэн римикс хувилбартай бөгөөд үзэгч фенүүдийнх нь хувьд шилдэг бүтээлүүдийнх нь нэг билээ.Нийтдээ 12 долоон хоног өрсөлдөж байна.
Татаж авах3.Keri Hilson Featuring Kanye West & Ne-Yo - Knock You Down

Keri Hilson-ы “In a Perfect World....” нэртэй дебют альбюмын 4 дахь сингл болон гарсан Knock You Down нэртэй дуугаа раппер Kanye West & Ne-Yo нартай хамтран дуулсан байна. Видео клип нь альбюм нээлтээ хийхээс нэг хоногийн өмнө буюу 2009 оны 3-р сарын 23нд цацагдаж эхэлж байжээ.
Татаж авах4.
Taylor Swift - You belong with me
Billboard-ийн 9-р байранд явж байгаа залуухан дуучин Taylor Swift-ийн Feartless цомогийнх нь You Belong with me дууны видео клипийг дуутай нь хамт оруулж байсан билээ.Энэ дуу нь өнгөрсөн 7 хоногт Billboard-ийн жагсаалтын 11-р байранд байсан бөгөөд энэ удаад 2 байр урагшилж 9-р байранд орсон байна.Энэхүү дуу нь Billboard-ийн жагсаалтад нийтдээ 14 долоон хоног өрсөлдөж байгаа юм.Мөн сонирхуулж хэлэхэд Taylor Swift дэлхийн хамгийн сайхан 100 эмэгтэйчүүдийн жагсаалтад нилээн дээгүүр байрт байгаа юм байна. 5.Kings Of Leon - Use Somebody
Alternative чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Kings Of Leon хамтлагийн Use Somebody дуу чартын 5-р байранд орж ирсэн байна.Өнгөрсөн 7 хоногт 11-р байранд байсан энэхүү дуу энэ 7 хоногт ийнхүү 5-р байр хүртэл дээшилжээ.Нийтдээ 26-н 7-н хоног өрсөлдөж байгаа энэхүү дууг цаашдаа хэрхэн явахыг харж сууя. 6.Sean Kingston - Fire Burning

Sean Kingston хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Kisean Anderson (1990 оны 2-р сарын 3нд төрсөн) дуучны 2007 онд гаргасан Beatuful Girl дуу Англи, АНУ, Канад, Герман гэх мэт маш олон орны чартуудыг тэргүүлж байсан билээ. Харин энэ одоо Fire burning хэмээх дуугаараа жагсаалтад өрсөлдөж байна.
Татаж авах7.
The Black Eyed Peas - Boom Boom Pow
Лос Анжелосаас гаралтай Америкийн хип хоп хамтлаг The Black Eyed Peas-ийн Boom Boom Pow нэртэй дуу нь жагсаалтыг тэргүүлсээр байна. Өнгөрсөн долоо хоногт мөн л тэргүүн байранд байсан. Нийтдээ 15 7 хоног чартад өрсөлдөж байгаа аж. Хамгийн сүүлд 2009 оны 6 сарын 9нд END ("The Energy Never Dies") нэртэй альбюмаа гаргасан байна. 8.Lady Gaga - LoveGame

2008 онд гаргасан The Fame нэртэй альбюмийн дижитал сингл болох Lovegame дуу нь дуучин бүсгүйн стил имиж өнгө төрхийг гайхалтай илэрхийлж чадсан олон дуунуудынх нь нэг нь болж чадсан. Видео клипний хувьд өвөрмөц бүжиг дэглэлт, хурц өнгөөр мөн л ялгарч чаджээ.
Татаж авах9.Katy Perry - Waking Up In Vegas
Од болон гялалзаж байгаа залуухан дуучин Katy Perry-ийн Waking Up In Vegas дуу энэ удаа 1 байр дээшилж чартын 10-р байранд орж ирлээ.Энэхүү дуу Billboard-ийн чартад нийтдээ 13 дахь 7 хоногтоо өрсөлдөж байгаа юм.
10.Jordan Sparks - Battle Field

Америкийн Нэгдсэн Улсын телевизийн цуврал нэвтрүүлгийн нэг болох 'American Idol'-ийн ялагч болох Jordan Sparks - ийн Battle Field дуу нь чартын 10-р байранд орж иржээ.Өнгөрсөн 7 хоногт уг дуу нь 25-р байранд байсан ба энэ 7 хоногт суга үсрэн ийнхүү шилдэг 10-т орж ирлээ.Нийтдээ 11 7 хоног энэхүү дуу нь чартад өрсөлдөж байгаа юм байна.
Цааш унших - Billboard-ийн шилдэг 10 дуу (Татаж авахаар)