Custom Search

Wednesday, July 1, 2009

Transformers 2 : Revenge Of The Fallen (татаж авахаар)

Boxoffice-ийг тэргүүлж байгаа Transformers 2 :Revenge Of The Fallen киног татаж авахаар тавьлаа.Мөн сүүлийн үеийн энэхүү киноны мэдээллийг хүргэхэд киноны уран бүтээлчид болох Shia LaBeouf, Megan Fox, John Turturro мөн найруулагч Michael Bay нар энэ даваа гаригт Лондон хотын Leicester-ийн талбайд болсон киноныхоо нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Харин одоо та бүхэнд энэ талаарх мэдээлэлийг хүргэе. Өмнөх дугааруудад мэдээлж байсанчлан 'Transformers: Revenge of the Fallen' зураг авалтын багийнхан нээлтээ хийхээр Лондонд хүрэлцэн ирлээ. Тэднийг Лондоны бороо шивэрсэн өглөө зуу зуун фенүүд нь бороог ч үл хайхран цаасан хайрцгаар роботын хувцас хийж өмсөн хүлээж байсан бөгөөд энэ талаар жүжигчин Shia LaBeouf хэлэхдээ:
Shia LaBeouf/Жүжигчин::
"Юу гээч би чинь 80аад оны л залуу шүү дээ. Хэрвээ би энэ кинонд тоглоогүй бол одоо яг энд байгаа хүүхдүүд шиг л цаасан хайрцгаар роботын хувцас хийгээд өмсчихсөн зогсож байх байсан. Энд Лондонд биш юмаа гэхэд Лос Анжелест зогсож л байх байсан."
Киноны 2-р ангид жүжигчин Shia LaBeouf өсвөр насны хүү Sam Witwicky-гийн дүрийг дахин бүтээсэн ба халуухан бүсгүй Megan Fox түүний найз охин Mikaela Banes-ийн дүрд тогложээ.
'Transformers: Revenge of the Fallen' кинонд Sam энгийн амьдрал хүсэмжлэн коллежд суралцахаар ирсэн боловч тун удалгүй тэрээр харь гаригийн сайн ба муу роботуудын дайнд оролцосноор киноны үйл явдал өрнөдөг.
Арга хэмжээний үеэр жүжигчин Megan Fox сурвалцлагчид хандан хэлэхдээ:
Megan Fox/Жүжигчин::
"Би өмнө нь Лондонд хэдэн сарын хугацаатайгаар киноны зураг авалтанд ирж байсан. Харин энэ удаад фенүүд маань биднийг үнэхээр халуун дотноор угтан авч байна. Надад маш сайхан санагдаж байна. "
Киноны 2-р ангийг бүтээхэд ихээхэн хэмжээний төсөв зарцуулсан талаараа найруулагч Michael Bay хэлэхдээ кино үзэгчдэд сэтгэл ханамжийн дээд түвшинийг мэдрүүлэх болно гэж хэлжээ.
Кинонд цэрэг эрийн дүрийг бүтээсэн Josh Duhamel энэ талаараа ярихдаа:
Josh Duhamel Жүжигчин::
"Миний хувьд энд зогсоод та бүхэнтэй хүмүүсийн үзэх дуртай киноны талаар ярих үнэхээр сайхан санагдаж байна. Кино маань үнэхээр сонирхолтой бөгөөд action төрлийн чанартай бүтээл болж чадсан. "
'Transformers: Revenge of the Fallen' кино Англид энэ сарын 19-нөөс эхлэн кино театруудаар гарч эхлэх бол Японд 20-нд, Америкт 22-нд, Хятадад 24-нд, Өмнөд Солонгост 26-наас гарч эхлэх юм байна.

Татаж авах

Мэдээллийн эх үүсвэрийг http://www.inet.mn/

No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү?