Custom Search

Tuesday, July 14, 2009

Billboard-ийн шилдэг 10 дуу (Татаж авахаар)



Дуу хөгжим сонирхогч залуус та бүхэндээ зориулж billboard-ийн шилдэг 10 дууг 7-р сарын 3-ны байдлаар танилцуулж байна.Энэ байдлаар чартад маань нилээд хэдэн өөрчлөлтүүд гарчээ. Хэрэв таалагддаг дуу чинь байвал татаж аваарай. Мөн сэтгэгдэл үлдээхээ мартваа!

1.The Black Eyed Peas - I Gotta Feeling



The Black Eyed Peas-н THE END цомогт багтсан I Gotta Feeling дуу нь Billboard-д тэргүүлж байгаа төдийгүй iTunes chart-г алт хэдийнээ тэргүүлээд эхэлжээ. Үргэлж шинэ хит уран бүтээлүүдээр үзэгч фенүүдээ шагнаж байдаг энэ хамтлагийг сонсохгүй байхын аргагүй. Мөн энэхүү дуу нь Billboard-д 2 дахь 7 хоногтоо өрсөлдөж байгаа юм байна.


2.The Black Eyed Peas - Boom Boom Pow



Лос Анжелосаас гаралтай Америкийн хип хоп хамтлаг The Black Eyed Peas-ийн Boom Boom Pow нэртэй дуу нь жагсаалтыг тэргүүлсээр байна. Өнгөрсөн долоо хоногт мөн л тэргүүн байранд байсан. Нийтдээ 15 7 хоног чартад өрсөлдөж байгаа аж. Хамгийн сүүлд 2009 оны 6 сарын 9нд END ("The Energy Never Dies") нэртэй альбюмаа гаргасан байна.



3.Drake - Best I Ever Had



Канадын раппер Drake-ийн 3 дахь альбюм болох So Far Gone багтсан хамгийн анхны сингл нь жагсаалтын дээгүүр байранд энэ долоо хоногт жагссан байна. Энэхүү дуу нь хэд хэдэн римикс хувилбартай бөгөөд үзэгч фенүүдийнх нь хувьд шилдэг бүтээлүүдийнх нь нэг билээ.Нийтдээ 7 долоон хоног өрсөлдөж байна.

Татаж авах

4.Keri Hilson Featuring Kanye West & Ne-Yo - Knock You Down



Keri Hilson-ы “In a Perfect World....” нэртэй дебют альбюмын 4 дахь сингл болон гарсан Knock You Down нэртэй дуугаа раппер Kanye West & Ne-Yo нартай хамтран дуулсан байна. Видео клип нь альбюм нээлтээ хийхээс нэг хоногийн өмнө буюу 2009 оны 3-р сарын 23нд цацагдаж эхэлж байжээ.

Татаж авах

5.Lady Gaga - LoveGame



2008 онд гаргасан The Fame нэртэй альбюмийн дижитал сингл болох Lovegame дуу нь дуучин бүсгүйн стил имиж өнгө төрхийг гайхалтай илэрхийлж чадсан олон дуунуудынх нь нэг нь болж чадсан. Видео клипний хувьд өвөрмөц бүжиг дэглэлт, хурц өнгөөр мөн л ялгарч чаджээ.

Татаж авах

6.Sean Kingston - Fire Burning



Sean Kingston хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Kisean Anderson (1990 оны 2-р сарын 3нд төрсөн) дуучны 2007 онд гаргасан Beatuful Girl дуу Англи, АНУ, Канад, Герман гэх мэт маш олон орны чартуудыг тэргүүлж байсан билээ. Харин энэ одоо Fire burning хэмээх дуугаараа жагсаалтад өрсөлдөж байна.

Татаж авах

7.Jeremih - Birthday Sex



Энэхүү дуугаа Jeremih өөрөө зохиосон бөгөөд продьюсераар нь Mick Schultz ажиллажээ. Дуундаа Jeremih нь өөрийнхөө төрсөн өдрүүдийг тодхон дүрсэлсэн нь их сонирхолтой болжээ. Энэхүү дуугаа 2008 оны 9 сард зохиож байсан төдийгүй анх "My Ride" гэж нэрлэгдэн сингл болон гарч байсан байна.

Татаж авах

8.Pitbull - I Know You Want Me (Calle Ocho)



“I Know You Want Me (Calle Ocho)” нэртэй энэхүү дуу нь Cuban-American раппер Pitbull-ын удахгүй гарах тав дахь альбюм болох “Rebelution”нд багтсан 2 дахь дуу нь билээ. Nicole Fasano & Pat Rich нарын бүтээсэн “75, Brazil Street” сингл дуутай хосолсон байдлаар энэхүү дуугаа хийхийг Pitbull хүлээн зөвшөөрснөөр илүү өвөрмөц дуу болж чаджээ.

Татаж авах

9.Taylor Swift - You belong with me


Billboard-ийн 9-р байранд явж байгаа залуухан дуучин Taylor Swift-ийн Feartless цомогийнх нь You Belong with me дууны видео клипийг дуутай нь хамт оруулж байсан билээ.Энэ дуу нь өнгөрсөн 7 хоногт Billboard-ийн жагсаалтын 11-р байранд байсан бөгөөд энэ удаад 2 байр урагшилж 9-р байранд орсон байна.Энэхүү дуу нь Billboard-ийн жагсаалтад нийтдээ 11 долоон хоног өрсөлдөж байгаа юм.Мөн сонирхуулж хэлэхэд Taylor Swift дэлхийн хамгийн сайхан 100 эмэгтэйчүүдийн жагсаалтад нилээн дээгүүр байрт байгаа юм байна.

Татаж авах

10.Linkin Park - New Divide



New Divide хэмээх энэхүү дуу бол Linkin Park хамтлагийн шниээр гаргаж буй Transformers ийн 2 дугаар ангид зориулан бүтээсэн дуу юм. Тун удахгүй клип нь цацагдсанаар киноны промо ч гэсэн хийгдэж эхлэх хуваарьтай ажээ. Линкин Паркийн фэнүүд сонсоод сэтгэгдэлээсээ хувцаалцаасай..


No comments:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээнэ үү?