
Дуу хөгжим сонирхогч залуус та бүхэндээ зориулж billboard-ийн шилдэг 10 дууг 7-р сарын 1-ны байдлаар танилцуулж байна.Хэрэв таалагддаг дуу чинь байвал татаж аваарай. Мөн сэтгэгдэл үлдээхээ мартваа!
1.The Black Eyed Peas - Boom Boom Pow

Лос Анжелосаас гаралтай Америкийн хип хоп хамтлаг The Black Eyed Peas-ийн Boom Boom Pow нэртэй дуу нь жагсаалтыг тэргүүлсээр байна. Өнгөрсөн долоо хоногт мөн л тэргүүн байранд байсан. Нийтдээ 15 7 хоног чартад өрсөлдөж байгаа аж. Хамгийн сүүлд 2009 оны 6 сарын 9нд END ("The Energy Never Dies") нэртэй альбюмаа гаргасан байна.
Татаж авах
2.The Black Eyed Peas - I Gotta Feeling

2.The Black Eyed Peas - I Gotta Feeling

The Black Eyed Peas-н THE END цомогт багтсан I Gotta Feeling дуу нь Billboard-д тэргүүлж байгаа төдийгүй iTunes chart-г алт хэдийнээ тэргүүлээд эхэлжээ. Үргэлж шинэ хит уран бүтээлүүдээр үзэгч фенүүдээ шагнаж байдаг энэ хамтлагийг сонсохгүй байхын аргагүй. Мөн энэхүү дуу нь Billboard-д 2 дахь 7 хоногтоо өрсөлдөж байгаа юм байна.
Татаж авах
3.Drake - Best I Ever Had

3.Drake - Best I Ever Had

Канадын раппер Drake-ийн 3 дахь альбюм болох So Far Gone багтсан хамгийн анхны сингл нь жагсаалтын дээгүүр байранд энэ долоо хоногт жагссан байна. Энэхүү дуу нь хэд хэдэн римикс хувилбартай бөгөөд үзэгч фенүүдийнх нь хувьд шилдэг бүтээлүүдийнх нь нэг билээ.Нийтдээ 7 долоон хоног өрсөлдөж байна.
Татаж авах
4.Keri Hilson Featuring Kanye West & Ne-Yo - Knock You Down

4.Keri Hilson Featuring Kanye West & Ne-Yo - Knock You Down

Keri Hilson-ы “In a Perfect World....” нэртэй дебют альбюмын 4 дахь сингл болон гарсан Knock You Down нэртэй дуугаа раппер Kanye West & Ne-Yo нартай хамтран дуулсан байна. Видео клип нь альбюм нээлтээ хийхээс нэг хоногийн өмнө буюу 2009 оны 3-р сарын 23нд цацагдаж эхэлж байжээ.
Татаж авах
5.Pitbull - I Know You Want Me (Calle Ocho)

5.Pitbull - I Know You Want Me (Calle Ocho)

“I Know You Want Me (Calle Ocho)” нэртэй энэхүү дуу нь Cuban-American раппер Pitbull-ын удахгүй гарах тав дахь альбюм болох “Rebelution”нд багтсан 2 дахь дуу нь билээ. Nicole Fasano & Pat Rich нарын бүтээсэн “75, Brazil Street” сингл дуутай хосолсон байдлаар энэхүү дуугаа хийхийг Pitbull хүлээн зөвшөөрснөөр илүү өвөрмөц дуу болж чаджээ.
Татаж авах
6.Lady Gaga - LoveGame

6.Lady Gaga - LoveGame

2008 онд гаргасан The Fame нэртэй альбюмийн дижитал сингл болох Lovegame дуу нь дуучин бүсгүйн стил имиж өнгө төрхийг гайхалтай илэрхийлж чадсан олон дуунуудынх нь нэг нь болж чадсан. Видео клипний хувьд өвөрмөц бүжиг дэглэлт, хурц өнгөөр мөн л ялгарч чаджээ.
Татаж авах
7.Sean Kingston - Fire Burning

7.Sean Kingston - Fire Burning

Sean Kingston хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Kisean Anderson (1990 оны 2-р сарын 3нд төрсөн) дуучны 2007 онд гаргасан Beatuful Girl дуу Англи, АНУ, Канад, Герман гэх мэт маш олон орны чартуудыг тэргүүлж байсан билээ. Харин энэ одоо Fire burning хэмээх дуугаараа жагсаалтад өрсөлдөж байна.
Татаж авах
8.Jeremih - Birthday Sex

8.Jeremih - Birthday Sex

Энэхүү дуугаа Jeremih өөрөө зохиосон бөгөөд продьюсераар нь Mick Schultz ажиллажээ. Дуундаа Jeremih нь өөрийнхөө төрсөн өдрүүдийг тодхон дүрсэлсэн нь их сонирхолтой болжээ. Энэхүү дуугаа 2008 оны 9 сард зохиож байсан төдийгүй анх "My Ride" гэж нэрлэгдэн сингл болон гарч байсан байна.
Татаж авах
9.Shinedown - Second Chance

9.Shinedown - Second Chance

Хүнд рок чиглэлээр дуулдаг Shinedown хамтлагийн “Second chance” нэртэй дуу нь 2008 онд гаргасан альбюмын “The Sound of Madness” 2 дахь сингл нь билээ. Brent Smith хамтлагийн гоцлол дуучин хэлэхдээ “Энэхүү дууг бичих надад хэцүү байсан учир нь эцэг эхийгээ орхих тэр үед бичиж байсан төдийгүй хүн бүхэн өөрийнхөө хүссэн замаар явах хэрэгтэй гэсэн утгатай” гэжээ.
Татаж авах
10.Young Money - Every Girl

10.Young Money - Every Girl

2009 оны 6 сарын 11 нь албан бусаар олонд хүрж байсан энэхүү дуу нь Young Money Entertainment – хамгийн анхны сингл билээ. Анхны сингл хэдий ч чамгүй амжилттайгаар олонд хүрч байгаа энэхүү дууг Lil wayne хамтран дуулжээ.
4 comments:
Comment uldeegeerei.
Anagarag aa dajgui blog bolj.Medeellee sain shinechilj baigaarai.
hen gedegiig chin medsengui neree bichihgui.Gehdee ymar ch bsan thx.
dajgu goy bolog bna shinechlel sn hiigere ho
Post a Comment
Та сэтгэгдлээ үлдээнэ үү?