Сагсан бөмбөг сонирхогч залууус та бүхэндээ өөрийн хийсэн mix-ийг хүргэж байна.Сагсан бөмбөгчин Kobe Bean Bryant нь 1978 оны наймдугаар сарын 23-нд Америкт төржээ. Тэрбээр 1,98 см өндөр, 93 кг жинтэй юм.Саяхан тэрээр NBA-гийн аваргын цолыг хүртээд удаагүй байна.Үндэсний сагсан бөмбөгийн холбоо NBA-гийн 2008-2009 оны улиралын аваргын төлөө тунан үлдсэн “Лос-Анжлелс Лейкерс”, “Орландо Мэжик” багуудын цуврал тав дахь тоглолт өчигдөр “Орландо”-гийн “Amway Arena” ордонд болж, 17461 үзэгч үзэж сонирхолоо. Хэрвээ энэ өдөр талбайн эзэн “Орландо”-чууд хожвол цуврал зургаа дахь тоглолт гарах байв.
Харин “Лейкерс” хожсон тохиолдолд цуврал тоглолтыг 4:1-ээр дуусгах байв. Тус тоглолт өчигдөр Монголын цагаар 08.00 цагт эхлэж, 2:32 цаг үргэлжлэхэд “Лейкерс” 99:86-гаар давамгайлж аваргын цом гардлаа. Тэд эхний үед 26:28, хоёрдугаар үед 30:18, гуравдугаар үед 20:15, дөрөвдүгээр үед 23:25 оноо авснаар долоон жилийн дараа 15 дахь түрүүгээ авлаа.
Уг тоглолтод “Лейкерс”-ийн лидер Коби Брайант 30 оноо авч багаа тэргүүлэв. Мөн тэрбээр домогт сагсан бөмбөгч Билл Расселийн нэрэмжит шигшээ тоглолтын үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-ээр тодорлоо. Түүнд энэ өдөр Ламар Одом 17, По Газоль 14, Тревор Ариза 15, Дерик Фишир 13 оноогоор тус хүргэсэн байна.
Харин “Орландо”-гоос Рашард Льюис 18, Хедо Туркоглу, Рафер Алстон, Кортни Ли нар 12 оноо багтаа нэмэрлэжээ. Ямартаа ч тэд NBA-гийн финалд анхны хожлоо авсан. Өмнө нь “Орландо” 1995 онд NBA-гийн финалд үлдэхдээ “Хьюстон”-ы эсрэг нэг ч хожил авч чадалгүй 4:0-оор бут ниргүүлсэн юм. Энэ удаад тэд гурав дахь цувралд хожин түүхэндээ нэгэн шинэ хуудасыг бичсэн.
Харин “Лос-Анжелес Лейкерс” 30 дахь удаагаа NBA-гийн финалд үлдэж, 15 дахь цомоо гардсан нь энэ. Мөн тус багийн ерөнхий дасгалжуулагч Фил Жексон дасгалжуулагчын хувиар арав дахиа түрүүлэн дээд амжилт тогтоов. Тэрбээр “Чикаго”-д зургаа, “Лейкерс”-ийг дөрвөн удаа түрүүлүүлсэн билээ. Мөн тэрбээр тоглогчын хувиар “Нью-Йорк”-т нэгэнтээ аваргалсан удаатай.
Мэдээллийг http://www.cmox.org/

No comments:
Post a Comment
Та сэтгэгдлээ үлдээнэ үү?